ОХУ-д мэргэжил дээшлүүллээ.

A- A A+
ОХУ-д мэргэжил дээшлүүллээ.

ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч Б.Энхчулуун, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлаач эмч Г.Намнанжанцан нар хот, орон нутгийн нийт 20 эмч, мэргэжилтнүүдийн хамт ОХУ-ын Эрхүү хотын Анагаахын их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтанд Төрийн сангийн зардлаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэмжлэгтэйгээр суралцлаа. 

Эмгэг судлаач эмч Энхчулууны өдрийн тэмдэглэлээс ...... 1-дэх лекц: Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Анагаах ухааны доктор, профессор А.Д.Ботвинкин “Дэлхий дахинд гарч байгаа хүн, мал амьтаны гаралтай халдварт өвчин  түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарах онцлогийн талаар ........2-дахь лекцийг дипломын дараах сургалт хариуцсан проректор А.Н.Калягин дэлхийн болон ОХУ-ын тохиолдож байгаа зүрхний шигдээс өвчин түүнээс урьдчилан сэргийлэх талаар маш сонирхолтой лекцийг тус тус уншиж нөхөрсөг яриа өрнүүлээд ямар бэрхшээл тохиолож байгааг асууж лавлав. И.Н.Калягин тус сургуулийг төгсөөд багшилж оюутан цагаасаа эхлэн эрдэм шинжилгээний ажил хийж 27 насандаа дэд эрдэмтэн, 33 насандаа шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалан зүрх судасны өвчний оношлогоо эмчилгээний арга зүйн талаар судалгааны ажил хийж байна. .........3-дахь лекцийг ОХУ-ын НЭМ-ийн талаар анагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.Н.Алексевна сонирхолтой лекц уншив.  ........Монгол улсаас ОХУ-ын Эрхүү мужид суугаа ерөнхий консул Б.Болдтой уулзаж хотын тухай, ерөнхий консулын үйл ажиллагааны талаар танилцуулж бидэнд амжилт хүсч баяр хүргэлээ. .........Монгол улсын гавьяат багш, профессор Д.Амар бидний бүх үйл ажиллаагааг удирдан зохион байгуулж,сургуулийн захиргаа, танхимуудын багш нартай холбон ажиллаж байгаа нь бидний сургалт үр дүнтэй болоход чухал үүрэг гүйцэтгэлээ.