Дотоод хяналт шалгалтын хүрээнд хийсэн ажил

A- A A+
Дотоод хяналт шалгалтын хүрээнд хийсэн ажил

Эмгэг судлалын үндэсний төвийн 2016 онд зохион байгуулах дотоод, хяналтын шалгалтын төлөвлөгөөний дагуу тус төвийн захирлын “Комисс байгуулах тухай” 2016 оны 05 дугаар сарын 06- ний өдрийн А/33 дугаар тушаалын хавсралтаар баталсан удирдамжийн дагуу 2016 оны 05 дугаар  сарын 09-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрүүдэд Эмгэг судлалын үндэсний төвийн өмчийн бүртгэл, тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бараа материалын түгээлт, зарцуулалтыг хэрхэн зохион байгуулан ажиллаж байгаа талаар хяналт шалгалт болон эд хөрөнгийн тооллогыг явуулав.