“ЭМГЭГ ЭД, ЭС СУДЛАЛЫН ОНОШИЛГООНЫ АСУУДЛУУД” сэдэвт Монгол-Солонгосын хамтарсан есдүгээр бага хурал 6 сарын 27, 28 нд Улаанбаатар хотноо зохион байгууллагдлаа.Энэхүү хурлыг Эмгэг Судлалын Үндэсний Төв, Хавдар Судлалын Үндэсний Төв, АШУҮИС-ийн Эмзүй Био-Анагаахын Сургууль, Монголын Эмгэг Эд, Эс Судлалын Нийгэмлэг, БНСУ-ын Эмгэг судлаачдын нийгэмлэг, Эмгэг Эс Судлалын Нийгэмлэгүүд хамтран зохион байгуулсан бөгөөд БНСУ-ын талаас Цитопатологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Сүн Чон Хянг их сургууль, Сөул эмнэлгийн патологийн алба, профессор, Ph.D Жин Сү Ёнг, БНСУ-ын Хавдар судлалын төв эмнэлгийн патологийн албаны захирал, Ph.D Гу Жэ Су, Асан анагаах ухааны төвийн зөвлөх патологич, Ph.D Хан Шин Гван, БНСУ-ын их сургууль, Кюро эмнэлгийн патологийн алба, профессор, Ph.D Ким Хан Гём, Самсунг Анагаах ухааны төвийн патологи ба транслайшнл анагаах ухааны алба, профессор Жан Ки Та, Кангвоны их сургуулийн эмнэлэг, дэд профессор, Ph.D Рё Ёнг Жүн, Сеонг Кох Худалдааны корпорацийн еренхийлегч Юн Му Ён нар, Монголын талаас 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ, Монголын Эмгэг Эд, Эс Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны доктор Ш.Энхтуяа, Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга, ХСҮТ-ийн дэд захирал О.Баяр, Асан анагаах ухааны төвийн зөвлөх патологич, Ph.D Хан Шин Гван нар үг хэлж, эмгэг судлалын салбарын эмч, мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг 9 жил хамтран зохион байгуулсан БНСУ-ын Эмгэг судлаачдын нийгэмлэг, Эмгэг Эс Судлалын Нийгэмлэгүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ “Хүндэт өргөмжлөл” гардуулж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
Монгол-Солонгосын хамтарсан 10 дахь бага хурал ирэх онд буюу 2017 онд тохиох тул талууд хамтын ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулах талаар ярилцлаа.