Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны А/03 дугаар тушаалаар Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмгэг судлаач эмч Ш.Болортуяа, Ц.Бүжидмаа нар Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг” шагнал хүртсэнийг төвийн захирал Г.Уянга гардууллаа.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан ажиллаж буй эмгэг судлаач эмч Ш.Болортуяа, Ц.Бүжидмаа нартаа баяр хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.