Эмгэг судлаач эмч нар эрдэм шинжилгээний бага хуралд илтгэлээ хэлэлцүүлэв.

A- A A+
Эмгэг судлаач эмч нар эрдэм шинжилгээний бага хуралд илтгэлээ хэлэлцүүлэв.

Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч М.Цэцэгдэлгэр, О.Энхээ, Б.Болортуяа, Ц.Энхбат нарын “Тархины хагалгааны явцад дардасын эсийн шинжилгээгээр хавдрыг оношилох асуудалд” сэдэвт илтгэл хуралд оролцсон 40 гаруй илтгэлээс эхний аравт шалгаран аман хэлбэрээр хэлэлцүүлэгдлээ. Илтгэлийг судалгааны багийг төлөөлөн ахлах зэргийн эмгэг судлаач эмч М.Цэцэгдэлгэр танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулав.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олонд ажлын амжилт хүсэж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.