Эрүүл мэндийн яамны “Аян зохион байгуулах тухай” 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2/3222 дугаар албан бичигт заасны дагуу “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байцгаая аяны хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар “Авлигагүй-Хүнд сурталгүй, ёс зүйтэй хамт олон 1 сарын аяныг өрнүүлж, сургалт, сурталчилгаа явуулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.
Энэхүү ажлын хүрээнд тус төвийн 4 тасаг, нэгжүүдийн нийт эмч, лаборант, ажилтнуудад хууль тогтоомж болон ёс зүйтэй холбоотой сэдвээр 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сургалтад хамруулах юм.