“СТАНДАРТЫГ ЗОХИОГЧООС НЬ” мастер-класс уулзалтанд оролцлоо

A- A A+
“СТАНДАРТЫГ ЗОХИОГЧООС НЬ” мастер-класс уулзалтанд оролцлоо

Британийн стандартын байгууллага, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2016.09.08-нд зохион байгуулсан “Стандартыг зохиогчоос нь” мастер-класс уулзалтанд Эмгэг судлалын үндэсний төвийн удирдлагаас төлөөлөл оролцлоо. 

Энэхүү уулзалтанд стандартын “Загалмайлсан эцэг” Чарльз Корри, ОХУ болон Монгол улсын бүсийн менежер Дмитрий Ярцев нар удирдлагын тогтолцооны стандартуудын шинэчлэлтийн талаар сургалт явууллаа.

Мастер-класс уулзалтанд оролцсон төлөөлөгчид Чанарын удирдлагын ISO 9001:2015; Байгаль орчны удирдлагын ISO 14001:2015; Эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын ISO 45001; Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001; Хөрөнгийн удирдлагын ISO 55001 стандартуудын шинэчлэгдсэн хувилбарууд ба тэдгээрийн шаардлага, хэрэгжүүлэх арга замын талаар мэдээлэл авлаа.