“Эмнэлгийн халдварын хяналт, сэргийлэлт ба эрүүл ахуй” сэдэвт Герман-Монголын хамтарсан симпозиум 5 дах жилдээ Улаанбаатар хотноо 2016 оны 9-р сарын 14-15 -ны өдрүүдэд МХАҮТанхимын хурлын зааланд амжилттай зохиогдлоо.
Симпозиумын нээлтэнд ЭМЯамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай Д.Оюунчимэг , ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дюппел , ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Су Нюунт-У зэрэг албаны төлөөлөгчид баяр хүргэн үг хэлсэн .
Герман-Монголын хамтарсан симпозиумд ЭСҮТөвийн чанарын менежер , лабораторийн менежер , эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан ажилтан нар оролцож эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх , эрүүл ахуйн чиглэлээр шинэ мэдээлэл авч мэдлэг мэргэжлээ дээшлүүллээ.
Уг арга хэмжээнд эмнэлгийн халдварын хяналт, сэргийлэлт болон эрүүл ахуйн асуудлаар олон чухал илтгэл хэлэлцснээс гадна Герман улсын эмнэлгийн ариутгал халдваргүйтгэл , багаж тоног төхөөрөмжийн чиглэлээр ажилладаг компаниуд өөрсдийн туршлагаас солилцон , орчин үеийн шинэ техник , технологиос танилцуулав.