Эмгэг судлалын үндэсний төвийн Эмгэг судлалын туслах ажилтаны мэргэжил олгох сургалтыг төгссөн Намдаг овогтой Баяраа, Мөнхбаяр овогтой Хүрэлбаатар нар мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. Уг сургалт нь зөвхөн Эмгэг судлалын үндэсний төвд шавь сургалтын хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Цаашид тус төвийн Сургалт, Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны албанаас сургалтын чанарыг сайжруулах хүрээнд сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, багшлах бүрэлдэхүүнийг өргөтгөх зэрэг ажлыг эхлүүлээд байна.