Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны А/51 тушаалаар “Авилгагүй-Хүнд сурталгүй-Ёс зүйтэй хамт олон” 1 сарын аяныг байгууллага хамт олны дунд өрнүүлээд байгаа билээ. Аяны хүрээнд нийт ажиллагсдын ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор Ёс зүйн салбар хороотой хамтран Удирдлагын академийн багш, доктор Б.Хэрлэнг уриж “Эрүүл мэндийн салбар дахь ёс зүйн асуудал” сэдэвт сургалтыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.