Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны А/51 тушаалаар “Авилгагүй-Хүнд сурталгүй-Ёс зүйтэй хамт олон” 1 сарын аяныг байгууллага хамт олны дунд өрнүүлээд байгаа билээ.
Аяны хүрээнд нийт ажиллагсдад авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”-ын агуулгын хүрээнд асуулт, хариултын “АХА” тэмцээнийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус төвийн тасаг, албадын төлөөлөлүүд оролцсон тэмцээнд эд, эсийн лабораторийн лаборант Н.Баярмаа бусдыгаа тэргүүлж, бооцооны эзэн боллоо.