“КЛИНИКИЙН ПРОФЕССОР” ЦОЛ ХҮРТЛЭЭ

A- A A+
“КЛИНИКИЙН ПРОФЕССОР” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, АУ-ны магистр, эмгэг судлалын профессор, Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Б.Уранчимэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2016 оны 16/13/01 дугаар тогтоолоор “КЛИНИКИЙН ПРОФЕССОР” цол хүртлээ.

Б.Уранчимэг нь 1978 оноос одоог хүртэл Эмгэг судлалын үндэсний төвд эмгэг судлаач эмч, тасгийн эрхлэгч, чанарын албаны дарга, зөвлэх эмчээр ажиллан Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон ажилласан эмч юм. Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас үнэлэн 1993 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, 2003 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2012 онд МЭАҮЭХ-ны “Алтанчагнуур” дээд шагнал болон ойн медалиудаар тус тус шагнагдсан.

Эмгэг судлаач эмчийн үндсэн мэргэшил олгох резидентийн сургалт 2005 онд нээгдсэн үеэс багшилсан бөгөөд Улаанбаатар хот, аймаг орон нутгийн эмгэг судлалын мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад эмч, багш билээ.