2016 оны 9 дүгээр сарын 30 -ны Баасан гаригт “Тархины үхэлтэй (кадавр) донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол улсад нэвтрүүлэх, хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагад Эмгэг судлалын үндэсний төвийн Чанарын албаны дарга, ахлах зэргийн эмгэг судлаач эмч Э.Ундармаа оролцлоо.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэлж, эмч мэргэжилтнүүд Монгол улсын Донорын тухай хуулийн шинэчлэн найруулгын тухай болон Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний асуудлыг тал бүрээс нь нягтлан ярилцаж, бусад орны туршлагаас мэдээлэл сонслоо.