Олон Улсын Ахмадын өдрийг угтан Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа 9-р сарын 30-ны өдөр хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээний үеэр Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ахмад эмгэг судлаач эмч Ж.Чулуунбаатар, лаборант Г.Цэрэн-Янжин, Д.Ариунчимэг нар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр шагнагдлаа.