Эмгэг судлалын үндэсний төвийн эд, эсийн лабораторийн лаборант нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр ажлын байрны тасралтгүй сургалтыг явуулдаг бөгөөд 2016 оны 2-р улирлын хичээл өнөөдөр эхэллээ. Батлагдсан хуваарийн дагуу 2-р тасгийн лаборант С.Амаржаргал “Эд, эсийн шинжилгээний будалтын үйл явцад гарах эрсдлийн жагсаалт, түүнийг бууруулах арга зам” сэдвээр, 3-р тасгийн лаборант Н.Баярмаа “ Лааны тосон цутгамаг болон бэлдмэлийн хадгалалт, устгалын үеийн эрсдэл, түүнээс сэргийлэх арга замууд” сэдвээр, 4-р тасгийн лаборант Г.Алтаншагай “ Лааны тосон зүсмэг бэлтгэхэд гарах алдаа, засах арга зам” сэдвээр тус тус хичээл зааж, бүх тасгийн лаборант нар идэвхитэй оролцлоо.