Ахмад эрдэмтэн судлаачдын амьдралын туршлага, баримтлах ёс зүй, харилцаа хандлагыг залуу эрдэмтэн судлаачдад таниулан төлөвшүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны харьяа Геронтологийн үндэсний төв, АШУҮИС-ын төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулсан хүндэтгэлийн лекцийн арга хэмжээнд манай төвийн эмч, судлаач нар оролцлоо.Уг хүндэтгэлийн лекцэнд “ Анагаахын судалгаанд тохиолдож болох бэрхшээл, даван туулах боломж” сэдвээр академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат ажилтан П.Нямдаваа, “Ёс суртахуун хуулийн амин сүнс болох нь” сэдвээр академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл нар лекц уншиж, залуу эрдэмтэн судлаач нарт мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.