Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт

A- A A+
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын 2016-2017 оны “Анатомын эмгэг судлал”-ын үндсэн мэргэжлийн сургалтанд сургалтын Төрийн сангийн зардлаар, Эмгэг судлалын үндэсний төвийн захиалгаар суралцах суралцагчийг сонгон шалгаруулна. Баримт бичгийн шалгаруулалтыг 2016 оны 10 сарын 18-25 хооронд, сонгон шалгаруулах ярилцлагыг баримт бичгийн шалгаруулалтад тэнцсэн болон элсэлтийн шалгалтанд тэнцсэн иргэдийг оролцуулан жич зохион байгуулна.

Элсэгчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Хүний их эмч
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй, түүнийг батлах гэрчилгээ
  • Эмгэг судлаач эмчийн мэргэжилд дур сонирхолтой
  • Ёс зүй, сахилга, гэмт хэргийн зөрчилгүй байх
  • Улаанбаатар хотын харьяалалтай байх

Бүрдүүлэх материал: Материалыг 2016 оны 10 сарын 20-ыг хүртэл ЭСҮТ -ийн 210 тоотод хүлээн авна.

  • Төрийн албан хаагчийн 01 маягт
  • Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар ба эх хувь
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар ба эх хувь
  • Англи хэлний түвшинг гэрчлэх гэрчилгээний баталгаажуулсан хуулбар ба эх хувь
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар ба эх хувь
  • Оршин суугаа газрын тодорхойлолт

 

 

                                        ЭСҮТ, ССЭШГХ-ны алба, 313820