“Эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн шаардлага MNS ISO 15189:2015” сэдэвт сургалтанд хамрагдлаа

A- A A+
“Эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн шаардлага MNS ISO 15189:2015” сэдэвт сургалтанд хамрагдлаа

2016 оны 11 сарын 1-нээс 3-ны өдрүүдэд СХЗГ-ын Итгэмжлэлийн газраас зохион байгуулагдсан “Эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн шаардлага MNS ISO 15189:2015” сэдэвт сургалтанд тус төвийн чанарын алба ,эс судлалын эрт илрүүлгийн алба, эмгэг судлалын тусламж үйлчилгээий алба , эд эсийн лабораторийн  нийт 9 эмч , лаборант нар оролцлоо.

Уг сургалтаар эмнэлгийн лабораторийн удирдлага зохион байгуулалт болон техникийн чадавхийг  ISO 15189:2015 Олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх талаар арга зүйн зөвлөмж , заавруудыг өглөө.

2016 оны 11 сарын 3-ны өдөр  MNS ISO 15189:2015 стандартаар итгэмжлэгдсэн УХТЭ-ийн Нэгдсэн лабораторийн итгэмжлэлд бэлдсэн болон стандартын шаардлага биелүүлэн ажиллаж байгаа тухай туршлага хуваалцсан  нээлттэй сургалт боллоо.