Эд, эсийн лабораторийн лаборант нарын сургалт боллоо

A- A A+
Эд, эсийн лабораторийн лаборант нарын сургалт боллоо

Эд, эсийн лабораторийн лаборант нарын ажлын байрны тасралтгүй сургалтын хуваарийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн сургалт амжилттай боллоо.

Тус сургалтанд лабораторийн техникийн менежер Ж.Нэргүй “Эмгэг судлалын шинжилгээг хүлээн авах, бэлтгэх үеийн халдвар хамгаалал, халдвараас сэргийлэх” сэдвээр, 1-р тасгийн лаборант Г.Энхсайхан “Эмгэг судлалын үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам, тушаалын тухай” сэдвээр, 1-р тасгийн лаборант Ө.Рысбек “Хадгалалтын хугацаа дууссан будаг, бодис урвалжийг устгах арга зам, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх” сэдвээр тус тус хичээл зааж, лаборант нар идэвхитэй оролцлоо.