“Иммуногистохимийн практих хэрэглээ” сэдэвт Эмгэг судлаач эмч нарын давтан сургалт 2016 оны 3 дугаар сарын 16-аас 11 дүгээр сарын 09 хооронд зохион байгуулагдан өчигдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр өндөрллөө. Тус сургалтанд төвийн эмгэг судлаач эмч нар тус бүр нэг сэдвээр хичээл бэлтгэн танилцуулж, оролцогчдын оролцоог ханган интерактив хэлбэрээр явуулсан бөгөөд сургалтанд хамрагдсан нийт 12 эмгэг судлаач эмч, мэргэжилтнүүд 1 багц цагийн гэрчилгээг гардан авлаа.
Хичээлийн төгсгөлд Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын салбар зөвлөлийн гишүүн, ЭСҮТ-ийн Чанарын албаны дарга Э.Ундармаа үгэндээ “... энэ жилийн хичээлд идэвхитэй оролцсон эмч нартаа баярлалаа, дараа жилийн хичээлийн сэдвийн талаар саналаа нээлттэй ирүүлээрэй, ер нь дээрх сэдвийг цаашид нарийсган үзвэл ямар байх бол....” хэмээн дурьдлаа.
Мөн энэ өдөр 2014-2016 онд “Анатомын эмгэг судлал”-ын үндсэн мэргэжлийн сургалтыг дүүргэсэн 3 эмгэг судлаач эмч Эмгэг судлалын үндэсний төвд шинээр ажилд орсныг танилцууллаа. Нийт эмч нар ажлын гараагаа тус хамт олноос эхэлж байгаа Б.Энхзул, О.Сарандэлгэр, Д.Болортуяа нарт баяр хүргэн, ажлын амжилт хүсэв.