Огноо: 2016 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр.
Тендер шалгаруулалтын нэр: Эмгэг судлалын үндэсний төвд зайн оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭСҮТ-2016/1.
Эмгэг судлалын үндэсний төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос Эмгэг судлалын үндэсний үндэсний төвд зайн оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 (тавин мянган) төгрөгийг Эмгэг судлалын үндэсний төвийн кассанд тушаан худалдан авч болно. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 1 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-с доошгүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 1 жил буюу 2015 он.
- Сүүлийн 1 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Сүүлийн 1 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай)
Тендерийн хамт 1,150,000 төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 тинутад нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-1, Эмгэг судлалын үндэсний төв, Шүүх эмнэлгийн байр, 2-р давхар, 210 тоот, Утас: 11-313820
----oOo----