10 жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо

A- A A+
10 жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо
Эмгэг судлалын үндэсний төв 10 жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо. Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Засгийн газар, Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хоёрдугаар давхрыг Эмгэг судлалын үндэсний төвд шилжүүлэн өгч 2016 оны 12 сарын 22-нд нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Ш.Энхтуяа, Гавъяат багш, АУ-ны доктор, профессор Л.Галцог нар баяр хүргэж үг хэлэхийн зэрэгцээ эмнэлгүүдийн дарга нар оролцлоо. 
Эд эсийн шинжилгээ нь ганцхан лаборториор төсөөлөшгүй ба нарийвчилсан судалгаанд молекул генетикийн түвшинд, тусгай будгуудын аргачлалуудыг хэрэглээнээс хамаарч олон улсын түвшинд оношлох боломж буй болдог. 1000 гаруй ам метр талбай бүхий байртай болсноороо үндсэн үйл ажиллагаагаа стандартын дагуу явуулж, эмч, мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх боломж бүрдэж байна. Эмгэг судлалын үндэсний төв нь  байр хүлээн авахын зэрэгцээ Эрүүл мэндийн сайдын дэмжлэгээр зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээн авч, үйл ажиллагаанд оруулаад байна. Ингэснээр үйлчлүүлэгч эд, эсийн шинжилгээний баталгаажсан оношоор эмчилгээг цаг хугацаа алдалгүй шуурхай эхлүүлэх боломж нээгдэж байгаа юм.