“Резидент эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулахад сургалт эрхлэгч байгууллагын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны үүрэг оролцоо” сэдэвт уулзалтанд оролцлоо.

A- A A+
“Резидент эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулахад сургалт эрхлэгч байгууллагын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны үүрэг оролцоо” сэдэвт уулзалтанд оролцлоо.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэх батлах тухай” 446 дугаар тушаалыг сурталчилах, эрүүл мэндийн сайдын өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу “Резидент эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулахад сургалт эрхлэгч байгууллагын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны үүрэг оролцоо” сэдэвт уулзалтанд 2017.01.17-ны өдөр ЭСҮТ-ийн Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба, ёс зүйн салбар хорооны нарийн бичгийн дарга  нар оролцлоо. Резидент эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг төлөвшүүлэхэд сургалт эрхлэгч байгууллагын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус уулзалтаар төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй эмч нарын ёс зүйн асуудал, сургалт эрхлэгч байгууллагууд туршлагаасаа хуваалцлаа. Мөн резидент эмч нарын ёс зүй харилцаа хандлагыг төлөвшүүлэхэд сургалт эрхлэгч байгууллагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо.