“Эрүүл мэндийн байгууллагууд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй харилцах нь” сэдэвт практик сургалтанд оролцлоо

A- A A+
“Эрүүл мэндийн байгууллагууд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй харилцах нь” сэдэвт практик сургалтанд оролцлоо

Эрүүл мэндийн яамнаас 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн удирдах ажилтан болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн дунд “Эрүүл мэндийн байгууллагууд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй харилцах нь” сэдэвт практик сургалтыг  анх удаа зохион байгуулав.

 

Уг сургалтанд хэвлэл мэдээлллээр дамжуулан үйл ажиллагаагаа олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, олон нийтийн сүлжээг ашиглан иргэдтэй эргэх холбоотой ажиллах, хэвлэлийн мэдээ бэлтгэх, хэвлэлийн бага хурал, албан мэдэгдлийг олон улсын жишгийн дагуу хийх, камертай харилцах, ярих урлагаас эзэмших зэрэг дадлагад суурилсан онол, мэдээллээс суралцлаа.