Нийслэлийн эрүүл мэндийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

A- A A+
Нийслэлийн эрүүл мэндийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Эмгэг Судлалыни үндэсний төв нийслэлийн хүн амд үзүүлэх эмгэг судлалын тусламж, үйлчингээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичиг нь НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эмгэг судлалын тусламж үйлчилгээг сайжруулахаар Эмгэг судлалын үндэсний төв дэмжлэг үзүүлэн эмнэлзүй эмгэг судлалын хамтарсан зөвлөлгөөнийг зохион байгуулах, эсийн шинжилгээнд чанарын гадаад үнэлгээ хийх, хавдарын урьдал эмгэгийг эрт илрүүлэх, онош баталгаажуулах чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, давтан сургалтанд хамруулах, туршлага судлуулах, мэрэгжил арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиглэлтэй бөгөөд 4 жилийн хугацаатай байгуулагдлаа.