БНСУ-д 2017 оны 2 дугаар сарын 13-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Төрийн үйлчилгээний олон улсын байгууллага (PSI)-ын Зүүн азийн зөвлөлдөх хороо (EASRAC)-ны хуралд Эмгэг судлалын үндэсний төвийн эд, эсийн лабораторийн лаборант, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Энхжаргал МЭАҮЭХ-ны төлөөлөгчдийн хамт оролцож байна.
Зүүн азийн зөвлөлдөх хорооны эмэгтэйчүүдийн хэсгийн хороо 2-р сарын 14-15 өдрүүдэд хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаар жендерийн тэгш байдлын тухай, цалин хөлсний талаар 6-р конвенцийн тухай, төрийн үйлчилгээний онцлог, ач холбогдолын талаар хэлэлцэж байна.
Төрийн үйлчилгээний олон улсын байгууллага нь 154 улс оронд 669 салбартай, 20 сая гишүүнтэй, хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм.