Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн эмгэг судлаач эмч нарт “Умайн хүзүүн эсийн шинжилгээ” сэдэвт богино хугацааны сургалт болно

A- A A+
Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн эмгэг судлаач эмч нарт “Умайн хүзүүн эсийн шинжилгээ” сэдэвт богино хугацааны                                         сургалт болно

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг сургалтын бааз тусгай мэргэжлийн төв болохын хувьд умайн хүзүүний эсийн шинжилгээний богино  хугацааны давтан сургалтыг Эс Судлалын Эрт Илрүүлгийн албанаас зохион байгуулах гэж байна.

Сургалт 3-р сарын 13-24-ны хооронд Архангай, Өвөрхангай, Увс, Баян-Өлгий, Орхон, Төв, Дорноговь Аймгийн Нэгдсэн Эмнэлэг болон БОЭТ-ийн эмгэг судлаач эмч нарт явагдана.

Дээрхи аймгийн эмгэг судлаач нар Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албанд 2017 оны 03-р сарын 01-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү. Холбоо барих утас: 88096400, 11313820