Сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн СМТА-ны ахлах мэргэжилтэн С.Даваажаргал удирдан явууллаа. Энэхүү сургалт нь эмгэг судлаач эмч нарын өдөр тутмын ажилд байнга тулгамдаж байдаг оношийг хэрхэн зөв кодлох талаар онолын мэдлэг өгч, эмч нарын сонирхсон асуултанд хариулах, харилцан ярилцах зэргээр өрнөсөн юм. Эмч, мэргэжилтнүүдээс ӨОУ-11 ангиллын орчуулганд оношийг Монгол болон Англи хэлээр зэрэгцүүлэн хэвлэх боломжтой эсэх талаар санал гаргаж байлаа.
Сургалтанд тус төвийн нийт эмч нар 100% хамрагдсан бөгөөд зохион байгуулсан ЭМХТ-ын хамт олонд баярлалаа.