“Хавдрын эсрэг-2017” аяны хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа

A- A A+
“Хавдрын эсрэг-2017” аяны хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа

“Хавдрын эсрэг-2017” аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Солонгосын хорт хавдрын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт /2017.02.18/ “Чингис” зочид буудалд болов. Энэхүү гэрээ байгуулагдсанаар нь хоёр улсын эмч нараас бүрдсэн Хорт хавдрын судалгааны баг байгуулагдаж, ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой боллоо. Тус үйл ажиллагаанд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирал Г.Уянга, эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Б.Болортуяа, тасгийн эрхлэгч М.Цэцэгдэлгэр, эмгэг судлаач эмч Х.Жанибек нар оролцов. Хорт хавдрын эрт илрүүлэгт эмгэг судлалын оношлогоо маш чухал үүрэгтэй бөгөөд цаашид энэ үйл ажиллагааны хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмгэг судлаач эмч, судлаачид хамтран ажиллах юм.