Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 дугаар тушаалыг сурталчилах ажлын хүрээнд үндсэн мэргэшлийн сургалтад суралцаж буй эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Резидент эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах нь” нэг сарын аяныг ЭМХТ-өөс зохион байгуулж байгаа бөгөөд тус аяны хүрээнд резидент эмч нарын ёс зүйн хэм хэмжээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Эмнэлгийн мэргэжилтний харилцаан дахь ёс зүй” сэдэвт үе тэнгийн сургагч бэлтгэх сургалт 2017 оны 02 дугаар сарын 17,20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтанд ЭСҮТ-ийн Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах Анатомын эмгэг судлалын үндсэн мэргэшлийн сургалтын II дамжааны резидент эмч Б.Цэнд-Аюуш амжилттай оролцож, ёс зүйн анхны үе тэнгийн сургагч багш боллоо.