Төрийн одон медалиар шагнагдлаа

A- A A+
Төрийн одон медалиар шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар 23-ны өдрийн 37 дугаар зарлигаар Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга “Алтангадас” одонгоор шагнагдлаа. Төрийн одон медалиар шагнагдсан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, эмч, мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон ЭМЯ-ны удирдлагууд баяр хүргэж, Эрүүл мэндийн яамны хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж салбарын түүхэнд тэмдэглэн, шагналыг гардуулав.

Эмгэг судлалын албыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж Төрийн одон медаль хүртсэн захирал Г.Уянга танд баяр хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.