“Эмнэлгийн тоног төхөөрөмж төлөвлөлтийн систем” сэдэвт сургалтанд хамрагдав

A- A A+
“Эмнэлгийн тоног төхөөрөмж төлөвлөлтийн систем” сэдэвт  сургалтанд хамрагдав

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа G0236: Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр IV төслийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг бэхжүүлж, хөрөнгийн төлөвлөлтийн тогтолцоог бий болгоход шаардлагатай програм хангамж боловсруулах зорилгоор “Эмнэлгийн тоног төхөөрөмж төлөвлөлтийн систем” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2017 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд  зохион байгууллаа. Тус сургалтад Эмгэг Судлалын Үндэсний Төвийн мэдээллийн технологийн инженер, тооцооны нягтлан бодогч, тоног төхөөрөмжийн инженер нар хамрагдсан.

Энэхүү систем нь тоног төхөөрөмжийн бодлогыг сайжруулж, шинэ хөрөнгө оруулалтыг зохистой болгон, үргүй зардал гаргахаас сэргийлэх давуу талтай. Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн үндсэн мэдээлэл шалгалт тохируулга, засвар үйлчилгээ, дэвшилтэт технологийн үнэлгээ хяналт, төлөвлөлт хийх нэгдсэн мэдээллийн сан бий болох юм. Тухайн сургалтаар програмын үйл ажиллагаа, горимтой             танилцах болон хэрэглэгчийн зүгээс өөрсдийн бодол саналаа тусгалаа.