Чанарын албанаас MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лаборатори Чанар ба чадавхид тавигдах шаардлага” стандарт хэрэгжүүлж буй үйл ажилагааны явцын талаарх мэдээлэл өгөх, ажилтан нэг бүрийн оролцоог идэвхижүүлэх зорилгоор чанарын өдөрлөг зохион байгуулав.
Өдөрлөгийг нээж ЭСҮТ-ийн захирал Г.Уянга үг хэлэхдээ стандарт нэвтрүүлэхэд багийн ажиллагаа болон ажилтан нэг бүрийн оролцоо маш чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Өдөрлөгийн хүрээнд MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лаборатори Чанар ба чадавхид тавигдах шаардлага” стандартын шаардлагуудыг лабораторийн эрхлэгч Г.Саруул, ЭСҮТ-ийн Эмгэг судлалын лавлагаа лабораторид MNS ISO 15189:2015 стандарт нэвтрүүлэх төлөвлөгөөг чанарын албаны дарга Э.Ундармаа нар танилцуулсан.