Эмгэг судлалын үндэсний төвийн дэргэдэх Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа.

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төвийн дэргэдэх Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа.

2017 оны 3 сарын 9-нд ЭСҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн хурал болж, Монгол улсын Шинжлэх ухаан технологийн сангаас 2018 онд хэрэгжүүлэх захиалгат 4 төслийн төслийн саналыг хэлэлцлээ. Үүнд: 

  1. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараах эсийн амьдралын хугацаа, эдийн ховхролыг биопсийн шинжилгээгээр судлах
  2. Тунгалгийн зангилааны эмгэгийн үед иммуногистохимийн оношилгооны технологийг нутагшуулах нь
  3. Хүүхэд ба насанд хүрэгчдийн бөөрний түүдгэнцэрийн эмгэгүүдийг эд судлалын өвөрмөц будгийн болон иммунофлюренсценцийн аргаар ялган оношлох нь
  4. Улаанбаатар хотын насанд хүрэгчдийн амьсгалын замын хорт хавдар, түүний урьдал эмгэгийг эрт илрүүлэх

Эрдмийн зөвлөлийн гишүүдээс төслийн талаар хэлэхдээ: цаг үеээ олсон, тулгамдсан асуудлыг хөндсөн байна хэмээн сайшааж, төслүүдийн бичилтийг сайжруулан эрдэмтдийн санал, зөвлөмжийг тусган ЭМЯ-нд хүргүүлэх шийдвэр гаргалаа. 

            Мөн 2016 оны 12 сарын 12-нд хуралдсан Эрдмийн зөвлөлийн хурлаар ЭСҮТ-ийн судалгаа, шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг дараах чиглэлүүдээр тодорхойлсон юм. Үүнд:

А. Хорт хавдрын эрт үеийн эмгэг судлалын оношлогооны асуудал

  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хорт хавдрын эрт үеийн амьд сорьцын шинжилгээ /улаан хоолой, ходоод, элэг/
  • Шээс бэлгийн замын амьд сорьцын шинжилгээ /бөөр, давсаг, түрүү булчирхай, өндгөвч, умайн хүзүү, төмсөг/

Б. Пренаталь үеийн эмгэг судлалын оношлогооны асуудал /хөгжлийн гажиг/

 

Ийнхүү ЭСҮТ нь судалгаа, шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсноор эмгэг судлаач эмч, мэргэжилтнүүдийн эрдэм судалгааны ажлыг эрхлэх сэдлийг хөхүүлэн дэмжиж, улмаар эмгэг судлалын салбарын хөгжилд түлхэц үзүүлэх болно.