Эмгэг судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, Монгол улсын Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, Анагаах ухааны академийн гишүүн, академич, эмгэг судлаач, хавдар судлалыг үндэслэгч, Олхонууд овогт Дармаагийн Самбуупүрэв агсаны мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “Эрдэм шинжилгээний хурал”-ыг ЭСҮТ, МАУ-ны хүрээлэн, ХСҮТ, ШШҮХ, АШУҮИС, “Шинэ анагаах” дээд сургууль, МЭЭЭСН хамтран 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Эмгэг судлаач эмч, мэргэжилтэн, эрдэмтэн, багш, судлаач Та бүхнийг өргөнөөр оролцохыг уриж байна.
Шагналын сан: 1-р байр 1, 1.000.000 төгрөг,
2-р байр 1, 600.000 төгрөг
3-р байр 1, 300.000 төгрөг
Ханын илтгэл 1, 150.000 төгрөг
Эрдэм шинжилгээний хурлын удирдамж болон илтгэлд тавигдах шаардлагыг хавсралтаас үзнэ үү.
Жич: Орон нутгаас оролцох хүмүүсийн замын болон томилолтын зардлыг зохион байгуулагч тал хариуцахгүй болохыг анхаарна уу. Холбогдох мэдээллийг 88005491 утсаар Н.Янжиндуламаас лавлана уу.