2017 оны 03 сарын 13-нд Эмгэг судлалын үндэсний төвд тус төвөөс санаачилсан “МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ, АШУ-НЫ ДОКТОР, АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН, АКАДЕМИЧ, ЭМГЭГ СУДЛААЧ, ХАВДАР СУДЛАЛЫГ ҮНДЭСЛЭГЧ ОЛХОНУУД ОВОГТ ДАРМААГИЙН САМБУУПҮРЭВ АГСАНЫ МЭНДЭЛСНИЙ 85 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ”-ыг хамтран зохион байгуулагч талуудын уулзалт боллоо. Уулзалтад талуудыг төлөөлж Монголын Анагаах ухааны хүрээлэн АУ-ны доктор Д.Авирмэд, ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан, ШШҮХ-ийн ШЭШГ-ийн дэд дарга Д.Чулуунбаатар, АШУҮИС-ийн дэд профессор Э.Баярмаа, Шинэ анагаах дээд сургуулийн багш Буянжаргал, Л.Маралмаа, Г.Алтанцэцэг, МЭЭЭСН-ийн тэргүүн АУ-ны доктор Ш.Энхтуяа нар оролцож, хурлын зохион байгуулалт, санхүүжилтийн талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан хэлэхдээ “ Д.Самбуупүрэв гуай бол нэрт эрдэмтэн төдийгүй Хавдар судлалыг үндэслэгч бөгөөд хавдарын эрт илрүүлгийн анхны загварыг бичиж байсан гар бичмэл нь бидэнд хадгалагдан үлдсэн байгаа, бид түүний тухай телевизийн нэвтрүүлэг хийж, ард түмэнд түүний хийсэн бүтээснийг танилуулах нь зүйтэй гэлээ...”.
Ийнхүү тус хурлыг 2017 оны 06 дугаарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов.