Эмгэг судлалын үндэсний төвийн Резидент эмч нар сургалтанд хамрагдлаа.

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төвийн Резидент эмч нар сургалтанд хамрагдлаа.

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан.

Ийнхүү 2017 оны гуравдугаар сарын 22-ны өдөр улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн хөгжлийн төв, ОБЕГ-тай хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах тухай” сургалтыг Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудад суралцаж байгаа резидент эмч нарыг хамруулан 2017 оны 3 дугаар сарын 21 –ны өдөр зохион байгуулж, сургалтанд тус төвийн “Анатомийн эмгэг судлал”-ын үндсэн мэргэшлийн сургалтын 2-р дамжааны резидэнт эмч Б. Цэнд-Аюуш, 1-р дамжааны резидэнт П. Ганцэцэг нар оролцлоо.