Хамтран ажиллах гэрээг батлав.

A- A A+
Хамтран ажиллах гэрээг батлав.

Эмгэг судлалын үндэсний төв нь  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуультай Төгсөлтийн өмнөх сургалт болон Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, Эрдэм шинжилгээ, Судалгаа зэрэг бусад чиглэлээр хамтран ажилладаг билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 13 ны өдөр ЭСҮТ-ийн захирал Г.Уянга, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар нар “Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран ажиллагч болон бааз эмнэлэг, Эмгэг судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ”-г батлав.

Уг гэрээгээр талууд өөрсдийн хүлээсэн үүрэг эрхийн хүрээнд анагаахын төгсөлтийн өмнөх болон эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа оюутан, эмнэлгийн мэргэжилтний эмнэл зүйн дадлагын сургалтыг сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу чанартай зохион байгуулж, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн мэдлэг, чадвар, хандлагатай мэргэжилтэн бэлтгэх, бааз эмнэлэгт ажиллаж буй эмгэг судлаач, эс судлаач, био-анагаахын мэргэжилтэн, лабораторийн техникч, тусгай мэргэжилтнийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд хамруулан чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах харилцааг зохицуулах юм.