Монгол-Солонгосын Эмгэг судлалын салбарын хамтын ажиллагааны 10 жилийн ойд зориулсан сургалт, семинар

A- A A+
Монгол-Солонгосын Эмгэг судлалын салбарын хамтын ажиллагааны 10 жилийн ойд зориулсан сургалт, семинар

Монгол-Солонгосын Эмгэг судлалын салбарын хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож, зохион байгуулагч талууд “Монгол-Солонгосын хамтарсан 10 дугаар сургалт, семинар”-ыг 2017 оны 06 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. 

Эмгэг судлаач эмч, эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач, лабораторийн техникч, мэргэжилтэн,  эрдэмтэн, багш, судлаач, суралцагч эмч Та бүхнийг өргөнөөр оролцохыг уриж байна.

Оролцогчдод багц цаг олгогдох бөгөөд орон нутгийн оролцогчдын замын болон томилолтын зардлыг зохион байгуулагч тал хариуцахгүй болохыг анхаарна уу. Сургалт, семинарын хөтөлбөрийг жич зарлах болно.

Хамтарсан сургалт, семинарын талаар 88005491 утсаар Н.Янжиндуламаас лавлана уу.