Эмгэг судлалын тусламж, үйлчилгээтэй холбоотой үндэсний хэмжээний теле хурал болов

A- A A+
Эмгэг судлалын тусламж, үйлчилгээтэй холбоотой үндэсний хэмжээний теле хурал болов

Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ болон хүний нөөцийг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг сайжруулах нь гэсэн теле хурал боллоо.

Уг теле хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал, холбогдох мэргэжилтэн, 21 аймгийн эмнэлэг, БОЭТ-ийн эмгэг судлаач эмч, эс судлаач эмч, эс судлаач нар болон аймаг, нийслэлийн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа эмнэлгийн дарга, захирал, Эмгэг судлалын үндэсний төвийн эмч, албадын дарга, Эмгэг судлалын салбар зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.