Жил бүрийн сувилагчийн өдрийн хүрээнд тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх сурталчилах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж тэмдэглэдэг. Эмгэг Судлалын Үндэсний төвийн захирлын тушаалаар 5 сарын 12н хүртэл 1 сарын хугацаанд "Олон улсын сувилагчийн өдөр”-ийг угтсан аян зохион байгуулагдахаар боллоо.
Уг аяны хүрээнд:
- "Эмгэг судлалын тусламж үйлчилгээ" нээлттэй хаалганы өдөрлөг
- "Миний мэргэжил, миний бахархал" лаборантын ур чадварын тэмцээн
- "Нотолгоонд суурилсан анагаах ухаан" онол практикийн бага хурал
- Байгууллагы спортын тэмцээн /4 төрлөөр/
- Урлагын наадам
- Баярын хурал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана
Эмч, лаборант, ажиллагсад та бүхнийг идэвхитэй оролцохыг хүсье!