Журнал клуб зохион байгууллаа.

A- A A+
Журнал клуб зохион байгууллаа.

2017 оны 4 сарын 26-ны өдөр Эмгэг судлалын үндэсний төвийн Анатомын эмгэг судлалын үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагч резидент эмч нарын 2017 оны журнал клубын үйл ажилллагаа “Interobserver Variation in the Diagnosis of Gastric Epithelial Dysplasia and Carcinoma between Two Pathologists in Japan and Korea”/“Ходоодны хучуурын дисплази ба ходоодны хорт хавдрын оношийг Япон ба БНСУ-д хоёр эмгэг судлаачид харилцан ажиглах хэлбэрээр судалсан дүн” судалгааны ажлын талаар хэлэлцснээр нээгдэж байна. Энэхүү судалгааг Япон улсын Токио хотын Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлгийн, Клиник лабораторийн тасгийн патологич Роёжи Кушима, БНСУ-ын Самсунг эрүүл мэндийн төвийн Патологийн албаны патологич Кёнг Ме Ким нар 2008 онд гүйцэтгэж, 2011 онд JGC (Journal of Gastric Cancer) сэтгүүлд хэвлүүлж олны хүртээл болгожээ.

ЭСҮТ-ийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албанаас оролцогчдод сурлагын амжилт хүсэж, ЭСҮТ, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлсэн “Эмгэг судлалын чиглэлээр интерактив сургалтын материал боловсруулах нь” төслийн хүрээнд бүтээгдсэн 30 аудио лекц, 5 видео хичээл бүхий интерактив сургалтын дискийг гардуулан өглөө.

Клубын гишүүд хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож, судалгааны ажлын үр дүн болон одоогийн нөхцөлд Монгол улсад хэрхэх талаар ажил хэрэгч мэтгэлцээн өрнүүлсэн бөгөөд дараагийн хэлэлцүүлгийн сэдэв, хугацаа болон илтгэгч, чиглүүлэгч нарыг томиллоо.

Клубын гишүүд нийт резидент эмч нартаа сурлагын өндөр амжилт хүсье...