Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлын хүрээнд ЭСҮТөвийн 4 төрөлт спорт наадам өнгөрөгч долоо хоногт сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн төрлүүдээр ЭМЯамны харьяа эмнэлгүүдийн дундах спорт тэмцээний дагуу Орчлон дунд сургуулийн спорт зааланд амжилттай болж өнгөрлөө.
Тус тэмцээний шатрын эрэгтэй төрөлд 1-р байранд резидент Өнөрборгил /ЭСЭИА/, 2-р байранд Энхбат эмч /НХII/, 3-р байранд Жанибек эмч /НХIII/, эмэгтэй төрөлд 1-р байранд Тусламж үйлчилгээний албаны дарга Б.Болортуяа, 2-р байранд лабораторийн эрхлэгч Саруул эмч /Захиргаа/, 3-р байранд резидент Цэнд-Аюуш /ЭСЭИА/, ширээний теннисийн эрэгтэй төрөлд 1-р байранд Энхбат эмч /НХII/, 2-р байранд резидент Мөнхсүлд /Захиргаа/, 3-р байранд Хүрэлбаатар /Хүүхдийн тасаг/, эмэгтэй төрөлд төрөлд 1-р байранд Энхсайхан лаборант /НХII/, 2-р байранд Баярмаа лаборант /НХIII/, 3-р байранд Гантуяа лаборант /НХI/, гар бөмбөгийн төрөлд 1-р байранд Эс судлалын эрт илрүүлгийн албаны баг, 2-р байранд захиргааны баг, 3-р байранд хүүхдийн тасгийн баг, сагсан бөмбөгийн төрөлд 1-р байранд Эс судлалын эрт илрүүлгийн албаны баг, 2-р байранд захиргааны баг, 3-р байранд насанд хүрэгчдийн тасгийн I баг тус тус шалгарлаа.
Багийн дүнгээр бага онооны зарчмаар 16 оноогоор 1-р байранд Эс судлалын эрт илрүүлгийн албаны баг шалгарч цомын эзэд боллоо.
ЭСҮТөвийн нийт ажилчиддаа 5 сард болох ЭМЯ харьяа байгууллагуудын дунд зохиогдох спортын наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
ЭСЭИАлба