Монгол Улсын хүн амын дунд хепатитийн вирусын халдварын тархалтыг хязгаарлан хепатитийн С вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах ажлын хүрээнд баталсан Монгол Улсын Засгийн газрын “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр батлах тухай” 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, сурталчилахтай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй нээлтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд Эмгэг судлалын төвийн эмч, ажилтнууд нь өөрийн байгууллагын үйл ажиллагаа болон уг Засгийн тогтоолыг сурталчилан, танилцуулж, иргэдэд мэдээлэл, зөвөлгөө өгч амжилттай оролцлоо.