Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн сумын эмч, эрүүл мэндийн ажилтнууд хүрэлцэн ирж, Төрийн оронд болж буй чуулга, уулзалтад Эмгэг судлалын үндэсний төвийг төлөөлж, Лабораторийн эрхлэгч Г.Саруул, Ахлах лаборант Г.Алтаншагай, Лаборант Ө.Рысбек, Н.Баярмаа, Д.Баярсайхан, С.Амаржаргал нар оролцлоо. Мөн энэ үеэр Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан “Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг”-т төвийн Захирал Г.Уянга, эмгэг судлаач эмч О.Сарандэлгэр, Ш.Болортуяа, захирлын туслах Л.Баянжаргал резидент эмч Б.Өнөрборгил, Э.Мөнхсүлд, Б.Баярт-Үйлс П.Ганцэцэг, С.Мандал, Н.Мөнх-Амгалан Т.Есөнбол, Лаборант Г.Энхсайхан нар амжилттай оролцож, зөвлөгөө, мэдээлэл сургалт, сурталчилгааг зохион байгууллаа.