Олон улсын сувилагчдын өдрийн мэндчилгээ

A- A A+
Олон улсын сувилагчдын өдрийн мэндчилгээ

Манай улс 1995 оноос хойш "Олон улсын сувилагчид" - ын өдрийг тэмдэглэж ирсэн. Дашрамд дурьдахад, Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагчдын баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. 

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө эмгэг судлалын тусламж үйлчилгээг бие сэтгэлээ харамгүй зориулан ажиллаж байгаа Эмгэг судлалын үндэсний төвийн лаборант нартаа “Олон Улсын сувилагчдын өдөр тохиож буйтай холбогдуулан хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөж, хүн ардаа энэрэх, ариун цагаан буян тань дэлгэрч байхын ерөөлийг дэвшүүлье.

 

ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Г.УЯНГА