Эмгэг судлалын үндэсний төвийн Эд, эсийн лавлагаа лаборторийн хамт олон “Олон улсын сувилагчдын өдрийг угтан 1 сарын аяныг зохион байгууллаа.
“Эмгэг судлалын тусламж үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017.04.19-04-21 ны өдрүүдэд зохион байгууллаа.
- Лавлагаа лабораторийн үйл ажиллагааг сурталчилах зорилгоор “Үйлчлүүлэгч танд өгөх зөвлөмж” эдийн шинжилгээ хүлээн авах, зөөвөрлөх заавар болох 90 ширхэг материалыг ХСҮТ, ШУГТЭ, УНТЭ-ийн харилцагч тасгууд болон үйлчлүүлэгч нарт тарааж, танилцуулсан.
- Лавлагаа лабораторийн үндсэн дамжлага, үйл ажиллагааг Гранд мед, Персон, Гурван Эрдэнэ зэрэг хувийн хэвшлийн эмнэлгийн харилцагч нарт танилцууллаа.
“Миний мэргэжил-миний бахархал” сэдэвт лаборант нарын мэдлэг, ур чадварын тэмцээнийг төвийн ҮЭХороотой хамтран 2017.05.10-ны өдөр зохион байгуулж, тус төвийн лаборант нар 3 баг болон оролцож, ур чадвар, онолын мэдлэгээ сорьсон юм. Ийнхүү тус тэмцээнд “Цэнхэрхэн яргуйнууд” багийн хамт олон тэргүүн байр эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.
“Нотолгоонд суурилсан анагаах ухаан” сэдэвт лаборант нары онол практикийн бага хурлыг 2017.05.12-ны өдөр амжилттай зохион байгууллагдлаа. Тус хуралд ХЭСТ-ийн лаборант С.Амаржаргал нарын “ Эдийн шинжилгээний дээжийн амьд үеийн бүтэцийг алдагдуулахгүйгээр хадгалах хүчин зүйлсийг тодорхойлох нь” сэдэвтэй судалгааны илтгэл тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.