Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МОНГОЛ-ГЕРМАНЫ хамтарсан олон улсын IX бага хурал амжилттай зохион байгуулагдаж байна.
Хурлыг нээж ХБНГУ-с МОНГОЛ улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын нэгдүгээр орлогч доктор Glass, Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирал Г.Уянга, ХБНГУ-ын Institute of Pathology, Hospital Dueren Prof.h.c . Dr Peter Roettger, ШШҮХ-н дэд захирал, цагдаагийн хурандаа Т.Гантулга, Гавьяат багш, АУ-ны доктор, профессор Л.Галцог, АШУИС-н захирал АУ-ны доктор, профессор Г.Батбаатар нар МОНГОЛ-ГЕРМАН УЛСЫН олон жилийн хамтын ажиллагаанд талархан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү эрдэм, шинжилгээ, судалгааны хурлын ач холбогдол, цар хүрээг улам өргөжиж буйг цохон тэмдэглээд цаашид энэхүү хурлыг улам бүр өргөжүүлэн илүү олон улсыг хамруулан зохион байгуулах, судалгааны цар хүрээг улам нэмэгдүүлэх шаардлагатайг хэллээ.
Энэхүү ЭМГЭГ СУДЛАЛ, ШҮҮХ ЭМНЭЛГИЙН СУРГАЛТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН IX БАГА ХУРЛЫН хүндэт лекцийг Япон улсын Токио Их сургуулийн эмгэг судлаач эмч, профессор Hajime Kuroda M.D, Ph.D “Current problem of pathological diagnosis of mammary carcinoma”, ХБНГУ-ын Kaufbeurin-Ravensburg институтын эмгэг судлаач эмч Dr.med.Joachim Alfer “Colorectal cancer-Diagnostic of Microsatellite instability (MSI)” сэдвүүдээр уншлаа.
Мөн хурлын үеэр ХБНГУ-ын Kaufbeurin-Ravensburg институтын эмгэг судлаач эмч Dr.med.Joachim Alfer-д АШУИС-н захирал Г.Батбаатар зочин профессорын цол тэмдгийг гардууллаа.