Телепаталогийн хичээл зохион байгууллаа

A- A A+
Телепаталогийн хичээл зохион байгууллаа

Эмгэг судлалын үндэсний төв ЭМХТ-тэй хамтран  Эх барихын эмгэг судлалын асуудлын хүрээнд “Ураг орчимын шингэний бөглөрөл” сэдвээр зайн хичээлийг 2017 оны 5 сарын 23-ны  өдөр зохион байгууллаа. Уг хичээлд тус төвийн эмч нар болон орон нутагт ажиллаж байгаа эмгэг судлаач эмч нар хамрагдлаа.

Энэхүү хичээл нь Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн 2017 оны 07 дугаар хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор эмгэг судлаач эмч нарыг чадавхижуулах, эх барихын эмгэг судлал чиглэлээр богино хугацааны сургалтад хамруулах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтын анхны хичээл байлаа.

Цаашид ЭСҮТ нь эх барихын эмгэг судлалын оношилгооны тулгамдсан асуудлууд, төвөгтэй, хүнд тохиолдлууд зэрэг шаардлагатай сэдвээр эмч нарын сургалтын хэрэгцээнд нийцсэн цуврал сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.  

Сургалтын материал PPT файлыг энд дарж үзнэ үү!