ГССҮТ-ийн үе шилжүүлэн суулгалтийн эмч нарт зориулан ХБНГУ-ын Kaufbeurin-Ravensburg институтын эмгэг судлаач эмч Dr.med.Joachim Alfer, Professor Peter Poettger нар протезийн сулралын дараах гистологт гарах өөрчлөлтийн талаар болон ЭСҮТ-ийн НХЭСТ-ийн эрхлэгч М. Цэцэгдэлгэр “эдийн шинжилгээг хэрхэн тээвэрлэх” талаар мэдээлэл хийж танилцуулав. Үүний зэрэгцээ УНТЭ-ийн үе шилжүүлэн суулгах мэс заслын багийн зөвлөх тасгийн эрхлэгч Б. Батзориг эмч нь “Үений протезийн сулралын клиник байдал” сэдвээр сургалт зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө.